Odoo ERP Системийн тухай

Бизнесийн үйл ажиллагааг зохистойгоор шийдвэрлэхийн тулд найдвартай, глобал стандартын ERP систем байх нь зүйтэй. Монголын нөхцөлд хамгийн бага зардлаар глобал стандартын систем нэвтрүүлэх боломж нь нээлттэй эхийн систем юм. Odoo erp систем нь нийт 3000 гаруй модультай.Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан хэрэгцээтэй модулийг сонгон хэрэглэх боломжтой.Өөрийн бизнесийн онцлогт таарсан модуль нэмэх боломжтой. Модулийн уян хатан шийдэлтэй програм юм.

Odoo • Зураг and текст


Давуу тал:

  • НЭЭЛТТЭЙ ЭХИЙН ПРОГРАМ

  • БҮРЭН ГҮЙЦЭД ШИЙДЭЛ

  • МОДУЛЬ БҮТЭЦТЭЙ ШИЙДЭЛ

  • УЯН ХАТАН ШИЙДЭЛ

  • ЛИЦЕНЗГҮЙ ШИЙДЭЛ

  • ДИНАМИК ВЭБ ИНТЕРФЭЙС ШИЙДЭЛ


 

ОНЦЛОГ:

  •  АЖЛЫН УРСГАЛЫГ БҮРЭН АВТОМАТЧИЛАХ БОЛОМЖТОЙ

  • ОЛОН КОМПАНИ, ОЛОН ВАЛЮТ, ОЛОН ХЭЛИЙГ ДЭМЖДЭГ

  • ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР

  • БУСАД ПРОГРАМУУДТАЙ ХОРШИЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

  • МОДУЛЬ ДЭЭРХ ҮЙЛДЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ БОЛОМЖТОЙ


Odoo • Тэкст and Зураг

Odoo ERP мистемийн модулиуд

Санхүү

Санхүүгийн модуль нь ERP системийн суурь модуль бөгөөд бусад модулиудтай уялдан холбогдож шаардлагатай санхүүгийн бичилт, бүртгэлүүдийг бодит цагаар хөтлөн тайлагнах зорилготой.


Агуулах

Агуулахын модуль нь бараа, материалыг удирдан зохион байгуулах бүрэн боломжийг олгодог.

Худалдан авалт

 Хангамж агуулахын систем нь худалдан авалтыг үе шаттай урсгаж, хүлээн аваагүй барааны мэдээллийг хянах удирдах боломжийг бүрдүүлдэг. Агуулахын модуль нь бараа, материалыг удирдан зохион байгуулах бүрэн боломжийг олгодог.

Борлуулалт

 Харилцагчийн захиалгад суурилсан борлуулалт бөгөөд харилцагчийн захиалгын дагуу барааны захиалгыг аван тухайн харилцагч дээр авлагын мэдээлэл болон бараа хүргэлтийн мэдээллийг бүртгэнэ.

Хүний нөөц

Хүний нөөцийн модуль нь ажилтнуудын ирц, цаг бүртгэл, төсөл, төсөв, цалин зэрэг модулиудтай уялдан ажиллаж цалингийн зардлын шинжилгээ хяналтыг илүү ухаалаг болгодог

Үйлдвэрлэл

 Үйлдвэрлэлийг Орц бараагаар нь задлаж, Үйлдвэрлэлийн захиалга болон ажлын захиалга болгодог. Энэ нь Худалдан авалт, Агуулах, Борлуулалт, Санхүү зэрэг бусад модулиудтай хамтран ажиллах болон бие даасан байдлаар ашиглах боломжтой.

Төсөл

Төслийн модуль нь байгууллагын төслийн явц, түүний үе шат, даалгавар бүрээр гүйцэтгэлийн явц, зардлыг хянана.

CRM

Танай байгууллага дээр орж ирсэн бүхий л борлуулалтын боломжуудыг алдахгүй бүртгэж авч, араас нь борлуулалт болтол нь удирдах боломжийг танд олгоно. Мөн Боломжуудаа үечлэн  бүлэглэж, удирдана.

Тээвэр

Захиалагчаа авсан тээврийн захиалгын дагуу тээвэрлэлттэй холбоотой ерөнхий бүртгэл, тээврийн төрөл, тээвэрлэлтийн төрөл, ачааны мэдээлэл болон статус, утасны дуудлага зэрэг бүртгэлийг хийнэ.

Борлуулалтын цэг

Өдөр тутмын харилцагчаас шууд төлбөрөө бэлэн болон бэлэн бусаар авч буй бараа борлуулалтын нэг хэлбэр юм. Өдөр тутмын бараа борлуулалтын мэдээллийг шууд авах боломжтой. 

Эмнэлэг

Эмнэлгийн модуль нь Үйлчлүүлэгчийн Амин үзүүлэлтээс эхлээд асуумж, өвчний түүх зэргийг бүртгэж, өдөр тутмын үзлэг, эмчилгээг урсгалжуулж онош дүгнэлтыг автоматжуулсанаараа онцлогтой.

Лаборатори

Лабораторийн модуль нь шинжилгээний бүртгэл, тайлан мэдээлэл болон статус зэргийг бодит хугацаанд гаргаж хариу өгөх боломжтой модуль юм.

Манай харилцагчид